Roubini Global Economics байгууллагаас дэлхийн эдийн засаг 2020 онд 4.2 хувиар агших шинэчилсэн төсөөллийг зарлаад байна. Сануулахад, тус байгууллагаас тавдугаар сарын төсөөллөө 0.8 нэгж хувиар бууруулан, 4 хувиар агшина гэж тооцож байсан юм.
Сүүлийн байдлаар тооцсон суурь төсөөлөлд өвлийн улиралд цар тахлын тархалт дахин дэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосноор эдийн засгийн өсөлт оны хоёрдугаар хагаст савалгаатай байх, ирэх жилийн зун вакцин гарах, төсөв, мөнгөний бодлогууд эдийн засгийг дэмжихээр таамаглажээ.
Суурь төсөөлөлд 2020 онд Хятадын эдийн засаг 2.1 хувиар өсөх, Евро бүс 8.5 хувиар агших, АНУ-ын эдийн засаг 4.5 хувиар агших, Оросын эдийн засаг 3 хувиар агшихаар тус тус үзсэн байна.
Харин гутранги хувилбарт зарим орнууд хөл хориог хэт эрт цуцалснаар КОВИД-19-ийн дэгдэлт дахин нэмэгдэж, W хэлбэрийн хямрал ажиглагдах, дэлхийн эдийн засаг 2020 онд 5-8 хувиар агшин, 2022 оноос алгуур сэргэхэд хүрч болзошгүй гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )