Хятадын эдийн засаг ирэх онд 8.2 хувиар өснө гэж тооцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 08

ОУВС-гийн төсөөллөөр Хятадын эдийн засаг энэ онд 1.9 хувиар, ирэх онд 8.2 хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсын Статистикийн хороо гуравдугаар улирлын ДНБ-ий үзүүлэлтээ  өнгөрсөн сарын 19-ний өдөр зарлахдаа 4.9 хувиар өссөн гэж танилцуулсан.

Хятадын экспортын өсөлт дөрөв  дэх сардаа үргэлжлэн нэмэгдэж есдүгээр сард жилийн 9.9 хувийн өсөлттэй гараад байна. Аж үйлдвэрлэлийн PMI индекс  мөн тухайн  сард хүлээлтээс давж 51.5 гарсан, аж үйлдвэрлэл  энэ эрчээ хадгаллаа. 

Тус улсын ажилгүйдлийн түвшин цар тахлын дэгдэлтийн ид үе болох хоёрдугаар  сард 6.2 хувь байсан бол есдүгээр сард 5.4 хувь болж буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top