Дэлхийн нийт өр ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрэх төлөвтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 08

Коронавируснээс хамааран хөл хорио тогтооснос үүдэн энэ оны есдүгээр сарын 11-ний байдлаар дэлхийн улс орнууд нийт 11.7 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт ДНБ-ий 12 хувьтай тэнцэхүйц төсвийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлснийг ОУВС  “Төсвийн Арга Хэмжээ”   шинэ тайландаа бичсэн байна.

Дээрх төсвийн тал  хувь нь татварын хөнгөлөлттэй холбоотой нэмэлт зардалд, тал хувь нь төсвийн байгууллагын зээл, баталгаа, хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгийн хөрвөх чадварыг дэмжих арга хэмжээнүүдэд зарцуулагджээ.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шийдэмгий төсвийн арга хэмжээнүүдийн ачаар ард иргэдийн амь нас эрсдэх, эмзэг бүлгийн ард иргэдийн амьжиргааны түвшин, ААН-ийн болон эдийн засгийн үйл ажиллагаа улам дордох зэрэг эрсдэлээс сэргийлж чадсан гэж үзсэн байна.

Гэхдээ улс орнуудын орлогын алдагдал их хэмжээгээр тэлж, cанхүүгийн хямралын эрсдэл өндөр хэвээр байна. 2020 онд төсвийн алдагдал дунджаар ДНБ-ий 9 хувьд хүрэхээр байгаа бөгөөд дэлхийн нийт өрийн хэмжээ ДНБ-ий 100 хувьд буюу түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top