Хятадын дотоодын угаасан коксжих нүүрсний нийт үйлдвэрлэл энэ оны наймдугаар сард 42.3 сая тонн хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Коксжих нүүрсний эрэлт наймдугаар сард 49.3 сая тонн хүрч жилийн 3.3 хувиар нэмэгдсэн байна.
Тус улсын Шанси мужийн угаасан коксжих нүүрсний нийт үйлдвэрлэл наймдугаар сард 20.63 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар нэмэгдсэн бол оны эхний найман сард 142.8 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөв.
Харин Шандонг, Гуазоу, Хэнан мужуудын угаасан коксжих нүүрсний нийт үйлдвэрлэл оны эхний найман сарын байдлаар 36.4 сая тонн, 21.2 сая тонн, 16.7 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 5.8 хувь, 27.1 хувь, 7.4 хувиар тус тус буурчээ.
Зөвхөн наймдугаар сарыг авч үзвэл Шандонг, Гуйзоу, Хэнан мужийн үйлдвэрлэл 4.39 сая тонн, 1.89 сая тонн, 2.02 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 4.8 хувь, 38.5 хувь, 5.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )