Үндэсний ипотекийн агентлагтай болох саналыг тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг  УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.11.10/  Төв банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын баримт бичиг дэх агуулга, заалтуудаас тодотгон мэдээлэл өглөө.

Тухайлбал, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар Мөнгөний бодлогод тусгажээ. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд Үндэсний ипотекийн агентлагтай байгуулах, хууль эрх зүйн орчныг  бий болгох саналыг тусгажээ.

Тодотгоход, 2020 оны аравдугаар сарын 1-нээс хойш иргэдэд олгож буй ипотекийн зээлийн хүү 6 хувиар тооцогдож байгаа билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top