Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны аравдугаар сард ажилгүй 6.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.9 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин 4.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод аравдугаар сард нийт 2.1 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 505 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.8 (36.7%) мянган хүн, ажилд зуучлагдан орсон иргэд 1.8 (48.9%) мянган хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.0 (18.9%) мянган хүнээр буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд аравдугаар сарын эцэст 28.7 мянга, үүнээс 18.3 (63.8%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 (36.2%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Сэтгэгдэл ( 0 )