Нийслэлийн хэмжээнд 3731 дэлгүүр хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний ойрын хавьтлын дөрвөн хүнээс халдвар илрээд байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан албаны хүмүүс цаг үеийн  мэдээлэл өгч байгаа.

Орон даяар хатуу хөл хорио тогтоосон энэ үед нийслэлийн есөн дүүрэгт хүнсний бүтээгдэхүүний худалдааны том жижиг 68 төв ажиллаж буйг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын есөн дүүрэгт зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг 3731 дэлгүүр, супермаркет зэрэг дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж буй аж.

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хөл хорионы хугацаанд зогсоосон гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.199) 2020 оны 11 сарын 12

Бусад улс орны сайн жишээг авч даруй хэрэгжүүлвэл халдварын тархалтыг зогсоож улс орон хэвийн байдалдаа хурдан буцаж орох боломж бол байгаа юм байна. Эхний ээлжинд хөл хорио тогтоож УБ хотын сая гаруй хүнээ бүгдмйг шинжилгээнд хамруулах явдал маш чухал юм бна. Хүмүүсийг шинжилгээнд хамруулахдаа гэрбүлээр нь ч юмуу багцлаад шинжилгээ хийчихдэг юм бна. 10 -20 хүнээс авсан сорьцыт холиод 1 шинжилгээ болгоод хийчихдэг юм бна. Хэрэв тэр хольцын хариусөрөг гарвал тэр 10 -20хүн эрүүл харин тэр хольцын хариу эeрэг гарвал тэр 10-20 хүнээ нэгбүрчлэн дахин шинжилж тогтоодог юм бна. Ингэж

0  |  0
Top