Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс өдөрт хоер удаа хуралдаж буй аж. Өнөөдрийн сүүлийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг 21:00 цагийн үед танилцуулсан.
Улсын онцгой комисс мэдээлэл хийхдээ зээлийн эргэн төлөлтийг царцаах асуудлыг судалж байгаа гэв. Хэрэв халдварын тархалтыг богино хугацаанд бууруулж чадахгүй бол нийгэм, эдийн засагт амаргүй байдал үүсэх юм.
Түүнчлэн халдварын тохиолдол нэмэгдэж буйтай зэрэгцэн иргэд, айл өрхийн орлогын асуудал том сэдэв болж ирнэ.
Иргэд банк санхүүгийн байгууллага дахь зээлийн эргэн төлөлтийг царцааж, хойшлуулах болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж буй юм.