Их Британи, ОХУ зэрэг улсуудад коронавируст халдвараас сэргийлэх вакциныг хийх ажиллагаа эхлээд удаагүй байна. Дээрх вакцинуудад сөрөг үр нөлөө ажиглагдаж байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас вакцин хийлгэж болохгүй шалтгааныг гаргажээ.
Европын эрүүл мэндийн агентлаг, Их Британийн вакцинжуулалтын үндэсний зөвлөлөөс вакцин хийлгэж болохгүй хүмүүсийн шалтгааныг танилцууллаа.
16-аас доош насны хүүхэд
Вакцин нь хүүхдийн дархлалын системд сөргөөр нөлөөлөх, амь насанд нь халтай ч байж болзошгүй тул 16-аас доош насны хүүхдэд коронавирусний вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байна.
Судалгааны явцад шинж тэмдэггүй хэлбэртэй байсан бага насны хүүхдэд вакцин хийвэл өвчин нь хормын дотор хүндрэх эрсдэлтэй гэх дүгнэлт гарчээ. Түүнчлэн хүүхдийн мэдрэл, тархи зэрэгт сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй аж.
Жирэмсэн эх
Жирэмсэн эхээр дамжин урагт гажиг үүсгэх эрсдэлтэй тул коронавирус хийлгэж болохгүй шалтгаанд багтжээ. Одоогоор чухам ямар шалтгааны улмаас сөрөг нөлөөлөл үүсэж байгааг эцэслэн тогтоогоогүй байна. Их Британийн вакцинжуулалтын үндэсний зөвлөлөөс ДЭМБ-д хандан жирэмсэн эхэд вакцин хийлгэж болохгүй гэдгийг албан ёсоор дэлхий дахинд танилцуулахыг хүсчээ.
Бодисын солилцооноос шалтгаалсан хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж Их Британийн вакцинжуулалтын үндэсний зөвлөлөөс үзэж байна.
Харшилтай хүмүүс
Ургамал, тоос, хүнсний бүтээгдэхүүн, эмийн бусад төрлөөс шалтгаалсан зэрэг элдэв төрлийн харшилтай хүмүүст вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь харшилаар дамжин хүндрэх, уушги нь устах явдал тохиолдож болзогүй аж. Ялангуяа амьсгалын замын, залгиур хоолойгоор дамжин харшил нь хүндэрдэг хүмүүст үр дагавар нь маш ноцтой байж болзошгүй байна.
“Бид туршилтын хамгийн сүүлийн шатанд харшилтай хүмүүсийн бие вакцин хийлгэсний дараа хүндэрч байгааг мэдсэн. Загатнах, тууралт үүсэх, амьсгалын аппаратад залгагдахаас өөр аргагүй болж байсан юм. Тиймээс вакцинжуулалтын товлолтод харшилтай хүмүүсийг хамруулахгүй байсан нь зүйтэй гэж бид үзэж байгаа” гэж Их Британийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг удирдах агентлагын дарга Жюн Рейн ярьжээ.
Эх сурвалж: Health Chronicle