Коронавируст халдварын тархалтыг хумих чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ эдийн засагт ихээхэн асуудал үүсгэж буй. Тухайлбал, хил гааль боомтууд дээр автомашины түгжрэл үүсэж, улмаар авлигын нөхцөл байдал ч бий болж байгаа талаар мэдээллүүд байгаа.
Тэгвэл Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ “Арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн хил гаалийн нөхцөл байдал дээрдэж, өдөртөө 60 хүртэл машин хүлээж авдаг болсон. Халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагын үүднээс хоёр талдаа тус тус 14 хоног буюу нийтдээ 28 хоног тусгаарлагдсан жолооч нар тээврийн үйл ажиллагаанд дараалан оролцож эхэлж байна. Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд өдөртөө 100-159 машин гарч байна. Замын-Үүд боомт дахь бөөгнөрөл хэвийн болох болов уу гэж үзэж байна. Эхлээд нөхцөл байдал хүнд, өдөртөө 25 машин л нэвтэрч байх үед төр засгаас машины хуваарилалт хийгээгүй. Таван машиныг л төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор нэвтрүүлж байсан. 10 машиныг нь МҮХАҮТ өөрсдөө мэдэж оруулж ирж байсан гэхчлэн зохицуулалтын хүрээнд явагдсан. Өмнөх үеэс арав дахин бага хэмжээнд нэвтрэхээр 1000 гаруй машины бөөгнөрөл үүссэн асуудал байгаа. Иргэдийн сэжиглээд байгаачлан авлигын асуудал үүссэн үү гэдгийг шалгахаар холбогдох хуулийн байгууллагууд Замын-Үүд боомт дээр ажиллаж байгаа. Хэрэв хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол хариуцлага хүлээгээд явах биз ээ гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Doromjlood bgaarai! Avilgagyi gaalichin gej baidiimuu? Toroosoo khulgai khiij, avilga avch tom khujaa nariin buunii nokhoi bolokh gej l Gaalichin boldog bizdee! Buruu gariin khujaaanuud golgoo bolgochikhson arkhiar ugjaad deerelkheed suuj baidag gsn!
Авилагаасаа болоод хөгжихгүй байгаа газрыг одоо шалгаад хэвийн гарвал энэ шалгалтынхан бас хамсаатнууд гэсэн үг шүү дээ ард түмэн хүүхэд шиг харснаа мэддэгээ л яг үнэнээр нь хэлнэ шүү дээ ерөнхий сайдаа
Шалгаж эхэлнэ гэнэ үү. Аль түрүүн шалгахгүй яасан юм. Нөгөө тагнуул, АТГ нь хаана байсан юм. Ер нь эд нар чинь байгаа юм уу. Зөвхөн захилгаар ажилладаг юм болов уу
Аль 30н жилийн өмнөөс л авилгал байж л байсан шдээ одоо л нэг шалгаж байна гэхийн АТГ өөрсдөө ер нь ажлаа хийж чаддаг юмуу уих.н гишүүдийн гар хөл болцгоосон юмнууд
Байнга байдаг. Дээрээсээ хамгаалалттхй тул худлаа яриад л өнгөрдөг шүү дээ. Ээлжит сенсаци
Улс оронд бий болсон хүндрэл бэрхшээлийг авилгадах боломж гэж харж байгаа тархины тураалтнуудыг устгаж үгүй хийвэл зохино.