Мянган угалзатын байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүс нутагт энэ зун өвс ургамлын гарц муу гарсан тул хамгаалалтын захиргаанаас уулын туруутан амьтдад зориулж 2 цэгт 20 боодол өвс тавилаа. Цаашид дахин өвс, хужир шүү тавьж биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллана гэж өнөөдөр /2021.02.09/ БОАЖЯ-аас мэдээллээ.
Монгол орны нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг зарим газруудад өвөлжилт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямарваа нэг хорогдол гаргахгүй байх зорилгоор аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа юм.
Хэд хоногийн өмнө Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Нарт уулын аргаль хонинд биотехникийн арга хэмжээ авч 20 боодол өвс, 1000 кг хужирийг тавьсан. Мөн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бүс нутгийнхаа зэрлэг ан амьтдад зориулан 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будааг 10 байршилд тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
20 hon boodol uvs tavchaaad hevleleer hashgiraad ain
pizda 20 hon boodol uvs shuu yanaa