ХУЛАН- Статус: Ховор зүйл. Дэлхийн байгаль хамгаалах холбоо /ДБХХ/-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн үнэлэгдсэн.
Амьдралын онцлог: Зүүнгарын говьд ороо VIII, IX сард орж гүү хээлээ 11 сар гаруй тээж, V-VII сард унагална. Гүү 2-3 насандаа, азарга 3 насандаа бэлгэ боловсорч, 4-5 наснаас үржилд оролцоно. Хэдэн арав, заримдаа хэдэн зуугаараа сүрэглэнэ. Усанд өглөө, орой, шөнө ирнэ. Говь-Алтай аймагт тэжээвэр 3 гүү үржилд орж, төллөсөн унага нь хэвийн бойжсон.
Хамгаалсан байдал: Монгол улс Хулан адуу агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулав. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн. Тархац нутгийг Говийн их дархан цаазат газар Говийн бага дархан цаазат газар хамруулан хамгаалсан.
ТЭД ЦӨӨХҮҮЛЭЭ, БИД ОЛУУЛАА.
БИД ХАМГААЛЖ ЧАДНА!
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )