Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая | ӨМХИЙ ХҮРЭНИЙ МӨР

2021 оны 01 сарын 19

Хүүхэд, багачууддаа байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах "Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая" цувралыг хүргэж байна. Өнөөдөр ӨМХИЙ ХҮРЭН-ий мөртэй танилцъя. 


Манай орны ойгоос бусад бүх нутагт түгээмэл тархсан үслэг амьтан юм. Зүс цайвар шаргал, бор шаргал, хэвэл, хажуу бор шаргал. Үс урт, ноосорхог. Ялангуяа хондлой, зоо нурууны үс бусад газрынхаас урт байдаг.

Тарвага, зурам, огдойн орхисон нүхэнд зөөлөн өвс, хагд, шувууны өд, малын үс, ноос дэвсэж 8-10 гөлтрөг гаргана. Гөлтрөг эхээ 2 сарын турш хөхөж, бор хоолонд орж бие даан амьдарна.

Шөнийн амьдралтай. Зун ихэвчлэн үдшийн бүрэнхийгээр, идэш тэжээл ховор өвөл, хаврын улиралд өдөр ч гөрөөлнө. Гэхдээ үүрнээсээ нэг их холдохгүй, тэр хавиараа бие биеээ бараадан үлийн цагаан, зурам, огдой, тарваганы нүх дамжин гөрөөлдөг. Зонхилон үлийн цагаан, зурам, огдой болон шувуу зэргээр хооллохоос гадна бие гүйцсэн өмхий хүрэн тарваганы мөндөлийг барьж иддэг. Монгол орны тал, ойт хээрийн бүсийн бүх нутгаар тархана

Та хүүхэдтэйгээ өмхий хүрэний талаар сонирхолтой баримтуудыг ярилцаж амьтдын ертөнцөөр аялуулаарай!

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top