Хангайн нурууны үзэсгэлэнт Биндэръяа хөх нуур

2021 оны 01 сарын 20
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших үзэсгэлэнт Биндэръяа хөх нуур нь цэвэр усны нөөц ихтэй, эргэн тойрондоо ойгоор хүрээлэгдсэн, нуурын сав дагуу бургас, улиас, буриагуул, торлог модод эмжиж, арц бамбай зэрэг үнэртэн, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг.
 
Биндэръяа хөх нуур нь гадна, дотны жуулчдын зорин очдог үзэсгэлэгт газраас гадна өвлийн загасчлалын улсын тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай учир загас сонирхогчдыг хамгийн их татдаг нуур юм.
 
Тун удахгүй сайхан цаг ирэхэд Монгол орныхоо үзэсгэлэн төгс газраар аялахдаа та Биндэръяа хөх нуурыг зориорой!

Гэрэл зургийг: Erdenebulgan Photography

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түүхч(66.181.185.32) 2024 оны 10 сарын 20

сайхан хангай даа, Энэ газар Халх Ойрадын ихэс дээдэс нар эв нэгдэл сахих гэж хэд хэдэн удаа чуулж байсан ч эцэст нь эв дүйгээ олоогүй. Халхын заяа их тул бид өдий зэрэгтэй явна.

3  |  0
Top