Хүүхэд, багачууддаа байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах "Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая" цувралыг хүргэж байна. Өнөөдөр ҮНЭГ-ний мөртэй танилцъя.
Биеийн галбир төрхөөрөө хярстай төстэй боловч биеэр түүнээс илэрхий том сүүл нь урт өтгөн үстэй үзүүр нь цагаан, хоншоор нь урт, шөвгөр. Чих соотон бөгөөд үзүүр нь шовх, чихний гадна тал хар өнгөтэй.
Өвлийн үс улаан шаргал, зуны үс цайвардуу саарал өнгөтэй. Цээж, хэвлий цагаан. Мөчнүүд харьцангуй урт, бараан өнгөтэй. Биеийн урт 70-90 см, сүүлний урт 40-60 см, чихний урт 9-11 см, биеийн жин 5-10 кг.
Өдөр шөнөгүй тохиолдох боловч голдуу өглөө эрт, орой бүрэнхийд гүйдэлтэй. Ихэвчлэн тарвага, хярс, доргоны хуучин нүх, хадны ангал зэрэгт орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, огдой шавж зэргээр хооллоно.Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 4-6 гавар төрүүлнэ.
Гаврууд намар хүртэл эхтэйгээ хамт амьдарна. Байгалийн нөхцөлд 6-7 жил амьдарна.
Та хүүхэдтэйгээ үнэгний талаар сонирхолтой баримтуудыг ярилцаж амьтдын ертөнцөөр аялуулаарай!
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )