The Economist: Монгол улс 2022 оны сүүлээр вакцинжуулалтаа дуусгана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин дэлхийн улс орнуудын гол зорилго болоод байна. ДЭМБ-иас баян, ядуу улсуудад эн тэнцүү олгоно гэж зарласан ч үгүй бололтой.

The Economist сэтгүүлийн судалгаанаас харахад улс орнуудын эдийн засгаас хамааран, вакцинжуулалтын ажил дуусах цаг хугацаа өөр өөр байх ажээ. Судалгааг өнөөгийн вакцины байдал, хангамж, тухайн улсын хүн ам, эмнэлгийн ажилтны тоонд тулгуурлан гаргасан байна.

Юуны өмнө 2021 онд Европын хөгжилтэй орнууд, АНУ, Сингапур, АНЭУ, Хонконгод ард иргэдээ бүрэн вакцинжуулах гэнэ. Харин Канад, Австрал, Шинэ Зеланд, БНСУ, Япон, Вьетнам, Саудын Араб, Мексик, Бразил, Чили, Аргентин, Перу, ӨАБНУ-д энэ ажил 2022 оны дунд үе хүртэл үргэлжилнэ.

Дундаж орлоготой улсууд болох Беларусь, Казахстан, Хятад, Энэтхэг, Иран, Монгол, Египет, Колумбид 2022 оны сүүл гэхэд вакцинжуулалт өндөрлөх юм.

Дэлхийн хамгийн ядуу 86 орон буюу Украин, Төв Ази, Африкийн орнуудад 2023 оны сүүл гэхэд вакцинжуулалт дуусаагүй л байх тооцоо гарчээ. Учир нь санхүүгийн боломж тааруу улсуудад нийтээр нь вакцинжуулах ажил маш их хөрөнгө шаардах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top