Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорац 2021 онд нийт 9.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж, дээд амжилт тогтоохоор төлөвлөж байна гэж “Nikkei” хэвлэлд мэдээлжээ.
Энэ нь өнгөрсөн онд үйлдвэрлэсэн автомашины тооноос 17 хувиар илүү юм. Үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх болсон нь Япон, Хятад, АНУ, Европын зах зээл дээр “Тоёота” маркийн автомашины эрэлт бүрэн сэргэх төлөвтэй холбоотой гэж тус сонин онцолсон байна.
Тус корпорацын тайлангаас үзвэл, өнгөрсөн 2020 онд “Tоёота” нийт 9.53 сая автомашин борлуулжээ. Ингэснээр, тус корпорац автомашин үйлдвэрлэлээр тэргүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )