ШҮҮХ: Д.Галсансүхэд ГУРВАН ЖИЛИЙН хорих ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2020.02.08/ хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгч Харгана овогт Дэжидмаагийн Галсансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг сануулбал, өнгөрөгч онд болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр буюу 2020 оны зургадугаар сарын 20-ны шөнө 02.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Төв аймгаас Улаанбаатар хот руу явах авто замд Тоёота Ланд-200 маркийн автомашин онхолдож, энэхүү ослын улмаас тус автомашинд зорчиж явсан телевизийн сэтгүүлч, зураглаач нарын хоёр хүн амиа алдсан юм. Осол гарах үед Д.Галсансүх өөрийн автомашинаа жолоодож явсан бөгөөд уг автомашинд нийт дөрвөн хүн зорчиж явсан байдаг. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top