СЭДЭВ: Архидалт амиа хорлолтын шалтгаан болж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Сүүлийн жилүүдэд амиа хорлож байгаа хүмүүсийн тоо ихэсч байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Амиа хорлолтын гол үндсэн шалтгаан нь архидалттай холбоотой байдаг гэж судлаачид үзжээ. Ихэвчлэн 25 хүртлэх насны эрчүүд амиа хорлож байна.

Амиа хорлож байгаа иргэдийн дийлэнх нь эрчүүд болсон гэж мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байна. Учир нь эрчүүд хэт сэтгэл зүйн бэлтгэл, хат суугаагүй, түрхэн зуурын байдлаас шийдвэр гаргадаг нь нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл амиа хорлох шийдвэрийг 5 секундын дотор гаргаж, гүйцэлдүүлдэг байна. Амиа хорлож байгаа эрчүүдийн ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шийдвэр гаргадаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тодруулбал, эрчүүд сэтгэл зүйгээрээ хэт мэдрэг байдаг, мөн тэр бүр гомдоллоод байдаггүй зан авир нь ийм шатанд хүргэдэг тухай СЭМҮТ-өөс мэдээлж байна.

Амиа хорлож байгаа хүмүүс сэтгэл зүйн ямар ч өөрчлөлтгүй хүмүүс байдаг гэдгийг СЭМҮТ-ээс онцоллоо. Тэгэхээр эрүүл ухаантай ч архи согтууруулах ундаа хэрэглэх, гэр бүлийн тогтворгүй байдал, ажилгүйдэл зэрэг нь амиа хорлох шалтгааны үндсэн нөхцөл болдог байна. Мөн хүүхдийг багаас нь гэр бүлийн хүмүүжилд сургах нь ирээдүйд ийм алхам хийхээс зайлсхийлгэх боломж суурь болж өгдөг гэдгийг онцоллоо. Иймээс гэр бүлийн тогтвортой харилцаа, хамт олны халуун дотно байдал, архигүй орчин чухал байна.

Энэхүү сэдвийг ТВ8 телевиз хөндөж, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ын доктор Л.Насанцэнгэлтэй ярилцсан байна. 


СУРВАЛЖИЛСАН: Э.ЭНЭРЭЛ, Д.БАТБААТАР

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.147) 2021 оны 02 сарын 11

Бид архийг хэрэглэж чадахгүй байна уухаараа тасартал ууна энгэдэггүй байхгүй юу Би гэртээ задалсан архи байнга байх хэрэгтэй үед бага хэрэглэж больж сур энэ л шүү дээ

0  |  0
Зүыц(66.181.161.125) 2021 оны 02 сарын 10

Үхэж байвал сайн шдээ эхнэр олдхгүй хэцүү байхад

0  |  0
(66.181.183.129) 2021 оны 02 сарын 10

SAIN L BIZ

0  |  0
(66.181.183.129) 2021 оны 02 сарын 10

ARHI ARHI UUJ CHADAHGUI,BAILDYA BAILDAJ CHADAHGUI ENE MONGOLUUD

0  |  0
Top