Азербайжаны дуучин, тус улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевын экс хүргэн Эмин Агаларов дахин ганц бие аав болжээ. Ерөнхийлөгч Ильхам Алиевын охин Лейла Алиеватай олон жил хамт байж, гурван хүүхдийн аав, ээж болсон ч 2015 онд салсан Эмин 2018 онд дахин гэрлэсэн.
Эмин хоёр дахь удаагаа модель бүсгүй Алёна Гавриловатай гэрлэж, охинтой болсон ч тэдний хамтын амьдрал хоёр жил үргэлжлээд дуусгавар болжээ. Модель бүсгүй, дуучин залуу хоёрын хуримд Оросын шоу бизнесийн томчууд бүгд цугларсан гэдэг. Сайхан хос, үлгэр жишээ аав гэгддэг байсан тэдний салалтын талаарх мэдээ олон хүний сэтгэлийг гонсойлгожээ.
Сэтгэгдэл ( 0 )