Коронавирусний халдварын эсрэг вакциныг дэлхийн олон орон хэрэглэж эхлээд байна. Өнөөдөр /2021.03.17/ дэлхий дахины анхаарал татсан ковидийн талаарх 5 мэдээг танилцуулья.
"AstraZeneca" вакцинаас 23 орон татгалзлаа
Литва улс өнөөдөр AstraZeneca вакцин хэрэглэхийг зогсоосноор энэ вакцинаас татгалзсан орны тоо 23-т хүрлээ. Герман, Франц, Итали, Испани, Португал, Кипр, Словени, Индонез, Нидерланд, Норвег, Дани, Ирланд, Исланд, Люксембург, Австри, Румын, Болгар, Таиланд, Эстони, Латви, Конго, Швед улсууд өмнө нь татгалзаад байсан юм. Европын эм хэрэглэлийн агентлагаас (ЕМА) энэ сарын 18-нд энэ вакцины талаар албан мэдээлэл хийнэ.
Хөл хорио
Перуд жуулчдыг заавал 14 хоног хөл хорионд байлгах шийдвэрээ цуцаллаа. Энэ улсад очиход 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэхэд л болно. Харин Туркийн Истанбулд 15-наас эхлэн олон нийтийн газарт зөвхөн HES (Хувийн эрүүл мэндийн код) кодтой хүн л явж болно. Энэ кодыг кафе, интернет-кафе, парк, үсчин, спорт танхимд ороход заавал шалгаж байна.
Халдварын тоо 120 саяыг давлаа
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээгээр дэлхийд халдвар авсан хүний тоо 120 саяыг давлаа. Хамгийн их халдвар гарсан нь АНУ (29,4 сая), Бразил (11,5 сая), Энэтхэг (11,4 сая), ОХУ (4,3 ) улсууд байна. Америкийн Нью-Йорк хотод энэ өвчнөөр амиа алдсан хүний тоо 30 мянгыг давсан нь дэлхийн хоёрдугаар дайн, Вьетнамын дайн, Сэнди хар салхи, 2001 оны 9-р сарын 11-ны халдлагаар амиа алдсан тус хотын иргэдийн тоог нийлүүлснийг давж гарчээ.
Мутацид орсон вирус
Манай хойд хөрш ОХУ-д Өмнөд Африкийн хэмээн тэмдэглэгдсэн шинэ төрлийн коронавирус анх удаагаа бүртгэгдлээ. Энэ вирус жирийн коронавирусээс илүү халдварлах чадал өндөр, эсрэг биетэд устдаггүй, вакцин хийлгэсэн болон эдгэрсэн хүмүүсээс үүссэн вирус юм.
Парист эмнэлэг хүрэлцэхгүй байна
Францын нийслэл Парис хот COVID-19 өвчтөний ачааллаа дийлэхээ байсан тул хөдөө орон нутагт өвчтөнүүдээ шилжүүлж эхэллээ. Эхний гурван хүнийг өнөөдөр Нант хотод илгээсэн бол Бямба гарагт 100 хүнийг Анжер, Ле-Манд шилжүүлнэ. Парист 12 минутад нэг хүн ковидоор сэхээнд хэвтэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
shono urt shono untaralgui aprjignulad ugloo bolgoson shuu. iim baij yunda pikldaga zagnaal uuchlal geed bolil shorndoo yabaa.chi iim bitgi yaria bid iim muuhai soyolgui oyuni yalaral sonsdogui shuu.dood zindaani amitani almasni yaria sonsmoorgui shuu.oorigo medehgui baij hund zaasan surgasan yaltan. eheld oroigo soyoltoi bolgooch.
chi bolino geed shono hotin tsadga deres uuchlal guigad garsan shduu. odo bolhor zandral chini abgai hentei zugaalsanand yamar hamatain.daruuhan bolhor deremhej bolno geed bodsin bol demi shuu tiim baihgui.
uzelere osgogchos bolod galzursan abrt orosn hebetrj orson bol hohinee hohchine egeed muuhai zandarlaa. ene ehzee bidend zandardag bolsin.