“Тоёота” борлуулалтаараа зургаан сар дараалан дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорац өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн зах зээл дээр нийт 711 мянган автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар өсжээ.

Үүнд “Toyota” корпорацын “Daihatsu Motor”, “Hino Motors” охин компаниудын бүтээгдэхүүн мөн оржээ. Тус корпорац зургаан сар дараалан дэлхийн зах зээл дээрх борлуулалтын хэмжээгээрээ дээд амжилт шинэчлэн тогтоож байна.

Мөн ийм төлөв тус корпорацын үйлдвэрлэлд ажиглагдаж байна. Өнгөрсөн сард “Toyota” 668 мянган автомашин үйлдвэрлэсэн нь 2020 оны мөн үеийнхээс 6.8 хувиар нэмэгджээ. Борлуулалт нэмэгдсэн нь Хятадын зах зээл дээрх эрэлт өссөнтэй холбоотой гэж тус корпорац үзэж байна. Цар тахлаас үүдэн Хятадын зах зээл дээрх автомашины эрэлт унаад байсан юм.

2020 онд “Toyota” дэлхий даяар нийт 9.53 сая автомашин борлуулж, энэ үзүүлэлтээр өрсөлдөгчдөө ардаа орхижээ. Хамгийн сүүлд Японы автомашин үйлдвэрлэгч энэ жагсаалтыг 2015 онд тэргүүлж байжээ. Хожим нь эл байр сууриа Германы “Volkswagen” компанид алдаж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top