Өнөөдөр "Олон улсын эх дэлхийн өдөр".
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон Эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 193 орон, 1 тэрбум гаруй хүмүүс эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эх дэлхийн өдрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм. Энэ жилийн хувьд тус өдрийг "ЭХ ДЭЛХИЙГЭЭ СЭРГЭЭЕ" уриан дор тэмдэглэж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )