Д.Мандахнаран: Вакцин хийлгэсний дараа сарын тэмдэгт өөрчлөлт орохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран коронавирусний эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Синофарм компанийн вакциныг дэлхийн 42 оронд хэрэглэж байна. БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгууллагаас ер нь ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн албан ёсны зөвлөмжийг гаргасан. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн зөвлөгөөг өгч байгаа” гэлээ.

Вакцин хийлгэсний дараа сарын тэмдэгт нь өөрчлөлт орсон гэж зарим эмэгтэйчүүд ярьж байгаа талаар тэрбээр “Судалгааны үр дүнд вакцин хийлгээд сарын тэмдэг өөрчлөгдөнө гэсэн зүйл байхгүй. Вакцин тариулаад толгой өвдөж байгаа бол хамгийн уртдаа 14 хоног үргэлжлээд хэвийн болох ёстой” гэв.

Дархлаа судлаач Д.Мандахнарангийн ярьж буйгаар халуурахаар өвчин нь сэдэрдэг болон унаж татдаг өвчтэй хүмүүст вакциныг болгоомжлох нь зөв аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(64.119.26.52) 2021 оны 05 сарын 16

Ene ats ymar altai bish yugaa meddin

1  |  0
Ганаа (66.181.161.73) 2021 оны 05 сарын 16

Тэнэгтээ өөрчлөлт орсон за\n

2  |  0
Top