Эрдоган Австрийн Засгийн газрыг “хараав”

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип  Эрдоган Израилийн далбааг өлгөсний төлөө Австрийн Засгийн газрыг харааж байна гэж мэдэгджээ.

Австрийн Ерөнхий сайд Себастиан Курц Израилтай эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон холбооны засгийн газрын ордны дээвэр дээр Израилийн далбааг намируулсан тухай мэдэгдсэн билээ. Израилийн аюулгүй байдлыг тууштай дэмжиж буйгаа илэрхийлэн Австрийн Гадаад хэргийн яам мөн Израилийн тугийг өлгөсөн байна.

Эрдоган “Засгийн газрынхаа ордны дээр Израилийн тугийг өлгөсөн Австрийн Засгийн газрыг хараан, зүхэж байна. Төрийн ордон дээрээ алан хядагч улсын тугийг өлгөнө гэдэг нь  өөрийгөө терроризмтой ижилсүүлж байна гэсэн үг. Австри еврейчүүдийг хоморголон устгасан хэргийнхээ төлөө исламчуудаас төлөөс авахыг хичээж байна” гэж мэдэгджээ.

Энэ сарын 10-наас хойш Израил, Палестины Газрын зурвасын хил дээр нөхцөл байдал хурцдаад байна. Израилийн цэргийнхний мэдээллээр, өнгөрсөн хугацаанд Газрын зурвасын зүгээс 3000 гаруй пуужин харваснаас 1210 орчмыг нь агаарт устгасан байна. Үүний хариуд ХАМАС бүлэглэлийн объектуудад олон зуун цохилт өгчээ.

Израил 10 гаруй иргэн амь үрэгдэж, 50 орчим хүн хүнд шарх авсан бол Палестины 220 иргэн амь үрэгдээд байна.

 

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2021 оны 05 сарын 21

crazy turkish bastards

0  |  0
Top