“Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай малчдыг дэмжих зээл багтсан. Тус зээлийг малчин, мал бүхий этгээдэд 50 сая төгрөг хүртэл хэмжээтэйгээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох зохицуулалттай.
Монгол Улсын Засгийн газар малчин, мал бүхий этгээдийн байгалийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малчдын зээл олгох чиглэлийг баримталж байна. Засгийн газар гэрээ байгуулсан арилжааны банкнуудаас малчдад олгосон зээлийн хүүгийн дэмжлэгийг банканд төлөх үүрэг хүлээсэн.
2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 3438 хүсэлт ирснээс 2146 малчинд зээл олгожээ. Зээлийн хэмжээний хувьд, 53.3 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 29.9 тэрбум төгрөгийг олгосон байна.
Арилжааны банкны эрх, үүрэг
Малчдыг дэмжих зээлийг малчин, мал бүхий этгээд банкны хэрэглээний зээлээс бусад ижил төрлийн /малчны/ зээлийн нөхцөлөөр олгоно. Арилжааны банк малчдын зээлийн эх үүсвэрийг хариуцаж байгаа учраас гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг баримтлан зээлийн судалгааг хийж, зээлийн бодлого, журмын хүрээнд тухайн малчинд хэдий хэмжээний зээл олгох эсэхийг бие даан шийдвэрлэнэ.
Банк зээлийн хүүгийн дэмжлэгээс бусад бүх төлбөр, үүргийн гүйцэтгэлийн эрсдэлийг хариуцна. Мөн зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд хүүг банкны ердийн зээлийн хүүгээр нөхөн хуримтлуулан тооцож, эргүүлэн төлөхийг гэрээнд тусгах эрх үүрэгтэй.
Малчин, мал бүхий иргэд зээл авахад тавигдах шаардлага
Сэтгэгдэл ( 1 )
Малчид зээлээр яадаг байнаа? Тэнд ямар ч үйлдвэрлэл байхгүй. Хээлтүүлэг, мал төллөлтийг үйлдвэр гэхгүй.