О.Дашпагма: Вакцины дараах хариу урвал ихдээ 7 хоног үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөдөө орон нутагт энэ сарын 22-25-ны хооронд аймгуудад нэгдсэн байдлаар хоёр дахь тунгийн вакцинжуулалт эхэлнэ. Вакцины дараах хариу урвал өгсөн хүмүүсийн мэдээлэл болон эрүүл мэндийн байгууллагад хандсан хүмүүсийн бүртгэл, мэдээллээс харахад "Астра Зенека" вакцины дараа 30 хувьд нь халуурах, 25 хувьд нь толгой өвдөх, 23.6 хувьд нь бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Хятадын "Вероселл" вакцины дараа 13 хувьд нь халуурах, 1.2 хувьд нь хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Вакцины дараа дархлаа тогтож байгааг эдгээр хариу урвалууд илэрхийлнэ. Хариу урвал нь хамгийн ихдээ 7 хоногийн дараа аяндаа алга болдог. Гэхдээ танд эдгээр урвал илрэхдээ зовуурьтай байвал эмчид хандах нь зөв" гэлээ.

Вакцины эхний тунг тариулснаас хойш дараагийн тунг авах хугацааг тухайн вакцины зааврын дагуу тогтоох ёстойг ЭМЯ анхааруулав. 

Вакцины дараа халдвар авсан тохиолдлуудын талаар тэрбээр мөн "Вакцин хийлгэсэн гээд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байвал халдварт өртөх бүрэн боломжтой. Мөн дархлаа тогтох 14 хоногийн хугацаанд халдвар авах эрсдэлтэй. Вакциныг бид хүм амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насныханд хийнэ. Үлдсэн 40 хувь нь вакцинд хамрагдаагүй тул халдварын эрсдэл байсаар байгаа" гэв.

Огт вакцин тариулах боломжгүй, эсрэг заалттай хүмүүс эмчид хандаж, эмч зөвлөсний дагуу вакцин хийлгэхэд эсрэг заалттай гэсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.207) 2021 оны 05 сарын 21

Вакцин тариулаад хэсэг газрын өөрчлөлт 7 гоос илүү хонож байна. Ковид тусаад 21 хоногийн дараа хийлгэ гэж дуудсаар байгаад хийлгэсэн.

0  |  0
DR. PRADHAN(82.102.24.45) 2021 оны 05 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

0  |  0
DR. PRADHAN(82.102.24.45) 2021 оны 05 сарын 23

1  |  0
Top