ЭМЯ-наас хүн амын 60 хувь нь вакциндаа хамрагдсаны дараа л амны хаалтаа авах зэрэг асуудал яригдана гэдгийг хэллээ. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байгаа нь эрсдэл авчирч байгаа аж.
Түүнчлэн эдгэрч гарч байгаа хүний тоо өвчилж буй хүний тооноос илүү байсан бол өнөөдөр өвчилсөн хүмүүсийн тоо эдгэрсэн хүмүүсийнхээс илүү гарсан.
Улсын хэмжээнд 1.8 сая хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагджээ. Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран коронавирусний эсрэг вакцины талаар "Вакцин тариулсан хүмүүсийн маш цөөхөн хувь нь өвчилдөг. Халдвар авсан ч илүү хөнгөн өвчилдөг учир вакциндаа хамрагдах нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах гол арга юм. Зарим хүн хариу урвалаас эмээж хоёр дахь тунгаа тариулахаас эмээдэг. Гэхдээ үүнд эмээх хэрэггүй. Вакцины хоёр дахь тунгийн дараа хариу урвал өгөх нь бага байдаг. Суурь өвчнөө хянаж, намдааж байгаад вакцин хийлгэх хэрэгтэй" гэлээ.
50-иас дээш насныхан даралтаа хянаж, цусан дахь сахарын хэмжээгээ үзэж байх ёстой аж. Вакцин нь дархлаа тогтоох, өвчнөөс хамгаалах давуу талтай. Дэлхий даяар вакцины хомсдолтой байгаа энэ үед манай улсад вакцин хийлгэх боломжтой байгаа нь сайшаалтай гэдгийг доктор Д.Мандахнаран хэллээ.
Ковидын халдвараар хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилдөг гэх яриа нь худал гэдгийг ЭМЯ анхааруулсан юм. Иймээс бүгдээрээ хамтдаа хичээж, халдвар хамгааллын дэглэмээ барьж, дархлаажуулалтдаа хамрагдъя.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо яриад бхдаа яахавдээ бараг сайнын гайхаад хийлгэ гээд бсан.байнга зүрх өвдөж бна зовиур их хэцүү бна.хэн хариуцлага хүлээх үү.Чинбүрэн эмч сайн л гээд бсан худлаа л бнашдээ.сонгууль хийхийн тулд энэ олон хүнийг өвчтэй болгон барин хятад вакцин хийж цөөхөн ард түмэндээ маш их хор хохирол учруулж бна.хамгийн сайнын авчираад хийсэн бол яая гэхсэн.хүний амьдрал богинохон шүү дээ.юуны тулд ингэж их улайрч ард түмнээ хохироон барин сонгууль хийж ийм их үйлийн үрийн төлөөс өөрсдөдөө үр хүүхдүүддээ үлдээж бгаа юм болдоо
Вакцин нь 50, 60, 70 ,80 насныханыг өвчлүүлж үхүүлдэг вм шиг байна. Өдөр бүр ковидоор нас барж байгаа хүмүүс ийм насныханбайгааг сайн анзаар.