Уханийн вирус судлаачид цар тахлаас өмнө хүндээр өвчилж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

БНХАУ-ын Ухань хот дахь Вирус судлалын хүрээлэнгийн гурван эрдэмтэн коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө хүндээр өвчилж байжээ гэж “Wall Street Journal” хэвлэл АНУ-ын тагнуулын албаны мэдээллийг иш татан мэдээлжээ.

КОВИД-19 халдварын анхны дэгдэлт 2019 оны арванхоёрдугаар сард яг энэ хотод бүртгэгдсэн билээ. Тус хэвлэлд онцолсноор, эдгээр эрдэмтэн тухайн оны арваннэгдүгээр сард эмнэлэгт хандаж байжээ. Ингэхдээ коронавирусний судалгааны нэг багийн гишүүд болох тэд бүгд ижил шинж тэмдэгтэй байсан гэнэ. Тагнуулын энэ мэдээлэл коронавирус лабораториос “оргосон” эсэх талаар бүрэн шалгалт хийх уриалгад нэмэр болно гэж нийтлэлд онцолжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам коронавирус лабораториос алдагдсан гэх онолыг дэлгэрүүлэхийг Вашингтон хичээж байна гэж буруутгаад АНУ нь КОВИД-19 халдварын үүслийн талаар үнэхээр сэтгэл нь зовниж байна уу эсвэл анхаарлыг сарниулахыг хичээж байна уу гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Энэ сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны Бүгд найрамдах намын гишүүд КОВИД-19 Уханийн Вирус судлалын лабораториос алдагдсаны улмаас тархсаныг нотлох шууд бус баримт бий гэж мэдэгдсэн билээ. Тухайлбал, 2019 оны намар тус хүрээлэнгийн зарим судлаачид коронавирусний халдварын үед илэрдэг шинж тэмдэг илэрсэн гэж Бүгд найрамдах намынхан дурдаад хятадын цэргийнхэн тус лабораторитой холбоотой хэмээн мэдэгдэж байв.

Өнгөрсөн гуравдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний гарал үүслийг тогтоох зорилготой олон улсын шинжээчдийн Ухань хотод хийсэн шалгалтын тайланг бүрэн эхээр нь нийтэлж байсан билээ. Тус тайланд коронавирус лабораториос алдагдсан гэх магадлал туйлын бага гэж онцолсон. Олон улсын шинжээчид коронавирус сарьсан багваахайгаас өөр төрлийн амьтнаар дамжуулан хүнд дамжсан гэж үзэж байгаа юм.

АНУ тэргүүтэй 13 улс ДЭМБ-ын энэхүү тайлангийн дүгнэлтэд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэн, хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Эдгээр улс КОВИД-19-ийн гарал үүслийн талаарх нээлттэй, хараат бус шалгалт явуулахыг уриалсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.4) 2021 оны 05 сарын 24

ДЭМБ ын санхүүжилтыг Трамп зогсоосноос хойш Хятад улс ихээхэн санхүүжилт өгдөг болсон. Гэтэл шинжээчид Хятадад очоод вирус лабораториос алдаагүй, амьтнаас гарсан гэж мэдэгдээд байгаа ш тээ. Арай л уу

0  |  0
So sad(202.9.41.9) 2021 оны 05 сарын 24

Fucking chinese. Одоо короногоос болж хамгийн их ашиг олж байгаа нь муу хөгийн жоом жунгаа нар гээд боддоо.

1  |  0
Top