Нарны тос илүү хэрэгтэй болж байгаа зуны улиралд түүнийг хэрхэн зөв түрхэх талаар зөвлөгөө хүргэе.
- Нарны тос нь арьсан дээр тодорхой хэмжээний бүрхүүл үүсгэж, уг бүрхүүл нь янз бүрийн төрлийн цацрагийг нүүрний арьсанд нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Тослог арьстай хүн тослог чанар бага агуулсан усан суурьтай нарны тос түрхэх ёстой. Харин хуурай арьстай бол чийгшил, тослогийг сайн агуулсан тос түрхэхийг арьсны мэргэжилтнүүд зөвлөжээ.
- Нарны тосны SPF болон PA гэсэн үзүүлэлтүүд нь нар, нарны цацрагаас хамгаалах үйлдэлтэй. Уг хоёр үзүүлэлт тодорхой хэмжээнд өндөр байж нарнаас хамгаалах ёстой ч хэт өндөр байж болохгүй аж. Хамгийн тохиромжтой SPF-ийн хэмжээ нь 15 болон 30 гэнэ. Харин 30 буюу түүнээс дээш бол байнга түрхэж болохгүй тос юм.
- Нарнаас хамгаалах тосыг гэрээсээ гарахаас 20-30 минутын өмнө түрхэж, арьсандаа шингээх хэрэгтэй байдаг. SPF 20-30-тай тосыг 2-3 цаг тутамд заавал сэргээж түрхэнэ.
- Нарны тосыг жилийн бүх улиралд түрхэнэ. Өвөл наргүй гээд түрхэхгүй байж болохгүй. Хавар, зуны улиралд нүүрний арьсаа илүү их хамгаалж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )