Хотын хүн амын 99% нь нэгдүгээр тунд хамрагджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцины эхний тундаа хамрагдсан ч хоёрдугаар тундаа хамрагдахаас эргэлзэж буй хүмүүст хандан "Хоёрдугаар тунд зайлшгүй хамрагдах ёстой. Ингэж байж дархлаа тогтоно. Вакцин хийлгэсэнтэй холбоотой нас баралт одоогоор гараагүй. Зарим хариу урвал илэрсэн тохиолдлуудыг судалж байгаа" гэлээ.

Хоёрдугаар тундаа олон хүн хамрагдаж байж нийтийн дархлаа тогтоно. Улаанбаатар хотын хувьд насанд хүрсэн хүн амын 99 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. 

Вакцины нэгдүгээр тунгийн дараа болон хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног дотроо халдвар авсан тохиолдол бус 14-өөс дээш хоногтоо халдвар авсан тохиолдлуудад анхаарал хандуулж судална гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байна.

Манай улсад вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан тохиолдол маш бага буюу 0.01 хувьтай байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.114.170) 2021 оны 05 сарын 27

уг нь олон улсын жишгээр тархалт буурах ёстой.bакцин чанаргүй бн уу.\n\n\n

0  |  0
Иргэн(139.5.217.77) 2021 оны 05 сарын 27

Тэгээд үр дүн нь хаана байнаа

0  |  0
Top