Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон түүний “Ликуда” намын эсрэг нэгдсэн эвслийн намуудын тэргүүн нар эвслийн засгийн газар байгуулсан тухай мэдэгджээ. Ингэснээр Израилийн түүхэн дэх хамгийн олон жил буюу 12 жил Израилийн Засгийн газрыг тэргүүлсэн Бенжамин Нетаньяхугийн “эрин үе” төгсөж байна.
Израилийн шинэ Засгийг газрыг эхний хоёр жил “Ямина” намын тэргүүн Нафтали Беннет тэргүүлэх бол сүүлийн хоёр жилд “Иеш Атид” намын тэргүүн Яир Лапид тэргүүлэх тохиролцоонд хүрсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ. Эвслийн хэврэг засгийн газрын бүрэлдэхүүнийг Израилийн Кнессет буюу парламент батлах ёстой. Энэ үйл явц арваад хоног үргэлжлэх ба ингэснээр Нетаньяхуд шинэ засгийн газрын эсрэг санал өгөхийг хууль тогтоогчдын ятгах хугацаа өгч байна. Израилийн улс төр судлаачид өнөөгийн Ерөнхий сайд хууль тогтоогчдыг өөрийн талд татахын тулд бүхнийг хийх болно гэж санал нэгтэй үзэж байна.
Үүнээс өмнө Израилийн парламент Израилийн шинэ Ерөнхийлөгчийг сонгосон. Израилийн төрийн шинэ тэргүүнээр зургаа дахь Ерөнхийлөгч Хаим Херцогийн хүү Ицхак Херцогийг сонгосон юм.
Сэтгэгдэл ( 0 )