АНУ иргэдээ Монголд аялахгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Дэлхий нийтэд цар тахлын аюул намдахгүй хэвээр байна. COVID-19 халдварын тархалт хэр байгаа, ард иргэдийнх нь дархлаажуулалт хэр явагдаж байгааг тооцоолон, улс орнууд гадаадад аялах иргэддээ зөвлөмж гаргаж байна.

Америкийн Халдварт өвчний хяналтын төв “Centers for Disease Control and Prevention” байгууллагаас америк жуулчдад анхааруулга гаргалаа. Гадаад оронд очихын өмнө вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудыг халдварын түвшингээр нь 4 хуваажээ.

Хамгийн аюултай буюу 4-р түвшин

  • Энэ түвшинд багтсан орнуудад очихгүй байхыг анхааруулжээ. Энд сүүлийн 28 өдөрт халдварын тохиолдол 100 мянган хүнд 500-гаас дээш гарсан Бразил, Энэтхэг, Ирак болон Монгол зэрэг улсууд багтаж байна.

3-р түвшин

  • Энэ түвшний орнуудад вакцин хийлгээгүй бол чухал шаардлагатай биш бол аялахгүй байх хэрэгтэй гэжээ. Энд 100 мянган хүнд халдварын тохиолдол 100-500 хүрч байгаа орнуудыг багтаасан байна. 

2-р түвшин

  • Вакцин хийлгээгүй, эрсдэлт бүлгийн иргэд аялахгүй байх нь зөв гэж сануулжээ. Эдгээр улс орнуудад 100 мянган хүнд 50-99 халдварын тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. 

1-р түвшин

  • Энэ түвшний улсуудад халдварын эрсдэл бага гэж дүгнэжээ. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад сүүлийн 28 хоногт 100 мянган хүнд 50-иас бага тохиолдол гарч байгаа юм.

Манай улс энэ дөрвөн түвшний хамгийн аюултай буюу 4-р бүсэд орсон. Монголтой хамт энэ түвшинд орсон орнуудыг танилцуулья.

Хаити, Никарагуа, Хойд Солонгос, Узбекистан, Шри-Ланк, Аргентин, Бахрейн, Бангладеш, Бельги, Боливи, Бразил, Мьянмар, Кабо-Верде, Төв Африкийн БН улс, Чили, Колумби, Коста-Рика, Хорват, Куба, Египет, Эстони, Этиоп, Гвиана, Гүрж, Гвиней, Гвиней-Бисау, Энэтхэг, Ирак, Ямайк, Кувейт, Латви, Лесото, Литва, Мадагаскар, Мальдив, Мали, Монгол, Намиби, Балба, Пакистан, Парагвай, Реюньон, Саудын Араб, Сейшелийн арлууд, Словен, Сомали, Өмнөд Судан, Суринам, Швед, Сири, Чех, Ардчилсан Конго, Доминикан, Мадейра, Нидерланд, Конго, Тринидад Тобаго, Уругвай, Венесуэл, Йемен.

1-3 дугаар түвшний улсуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(103.212.118.215) 2021 оны 06 сарын 13

Гадаадыхан битгий хэл бид нар яг үнэндээ маш аюултай байдалд орчихоод байгаа шүү. Хятадууд болохоор вакцинаа Монголд л туршсан болохоор цаашдын үр дүнг нь мэдэхгүй байгаа өөрсдийн хийсэн вакциныхаа. Анх Хятад вакцин үй олноор нь оруулж ирсэн Хүрэлсүх Крөнхийлөгч болох гээд улайрч байсан болохоор тэр вакцинтай мантай байсан

0  |  0
Зочин(192.82.73.98) 2021 оны 06 сарын 10

Аргагүйээ.

0  |  0
ЗОЧИН(192.82.68.60) 2021 оны 06 сарын 11

МАНАЙ ОРОН ТИЙМ АЮУЛТАЙ ОРНУУДЫН ТООНД ОРЧИХООД БАЙХАД ХҮМҮҮС НЬ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ. ГАДУУР СЭЛГҮҮЦЭЖ НАЙРЛААД ХҮҮХДҮҮД НЬ ГАДУУР ТОГЛООД БАЙЖ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА. БУСАД ОРНУУД МАНАЙ УЛСАД УЛААН ГЭРЭЛ АСААЧИХААД БАЙХАД ГАДНЫ ЖУУЛЧИД АВНА ГЭЭД БАЙХ ЮМ.

1  |  0
Covid(202.126.90.5) 2021 оны 06 сарын 11

Gertee zugeer suuj chadaxgui tenmel xesuulched umaa daa?

3  |  0
8(31.10.164.48) 2021 оны 06 сарын 10

Ene zun mongol yavj boloh yum uu.tusgai uurgiin ongots 14 honogiin karentin baihad hen aylah ve.

0  |  0
Ард(202.126.89.37) 2021 оны 06 сарын 11

Бид өөрсдөө аймаар тэнэмэл бас шоучин байгаа лдаа.

1  |  0
Donk(150.129.141.51) 2021 оны 06 сарын 10

Baylagtaa ezen mongol

1  |  0
цахар(103.99.103.99) 2021 оны 06 сарын 10

Айлчлаад байхдаа яах вэ? Аялахгүй байх гэж бичиж болдоггүй л юм байх даа

1  |  0
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

Нидерландаас бусад нь маш муу засаглалтай орнууд байна. Монгол гэхэд коммунист засаглалтай байх жишээний....

2  |  0
Залуур(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

Ганц АНУ ч биш дэлхийн улсууд Монголд зорчмхыг аюултай гэж үзэж байна.

3  |  0
зочин(202.179.24.48) 2021 оны 06 сарын 11

100 жил төр бариад урагшлуулж чадаагүй МАНын буянаар Монгол улс өнөөдөр Африкийн буурай орнуудтай мөр зэрэгцэн алхах болжээ. Гэтэл сонгуулиар ард түмэн дандаа энэ намыг сонгох юм. дассан бололтой ккк

4  |  1
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

Нидерландаас бусад нь засаглал муутай орнууд ыайна. Халдвар тархах нь засаглалаас шууд хамааралтай. Монголын коммунист засаглал халдвар тархаагүй үед хөл хорио тогтоож халдвар тархсан үед хүмүүсийн урсгал бөөгнөрөл түгжрэл үүсгэж байх жишээтэй.

2  |  0
зочин(192.82.90.176) 2021 оны 06 сарын 10

африкийн ядуу орнуудтай зэрэгцэн алхаж байна даа

1  |  0
Top