Японд Монголоос очсон хүнээс халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

“Энэ сарын 9-нд гадаадын улс орнуудаас Японд ирсэн 18 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрлээ” гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн яамнаас мэдэгдлээ.

"Нарита", "Ханэда", "Кансай" нисэх буудалд буусан 6 хүн халдвартай нь тогтоогдсон бөгөөд бүгд шинж тэмдэггүй өвчилсөн байжээ. Тэдгээр нь Энэтхэг, Бразил, Монголоос ирсэн 20-50 насны хүмүүс байсан аж..

Харин "Кавасаки", "Күрэ" боомтод усан онгоцоор ирсэн 12 хүний зургаа нь шинж тэмдэггүй байгаа бол зургаа нь халуурч, ханиалгаж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top