Мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Mөнгөний нийлүүлэлт энэ оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөг буюу 31.4%-иар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ. Ингэж өсөхөд:

 

  • Валютын хадгаламж 0.7 (19.9%) их наяд төгрөгөөр

 

  • Төгрөгийн хадгаламж 4.1 (38.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дөрөвдүгээр сарын эцэст 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 78.2 тэрбум төгрөг буюу 7.8%-иар, өмнөх оны мөн үеэс 225.7 тэрбум төгрөг буюу 26.3%-иар өсжээ.

Төгрөгийн хадгаламж дөрөвдүгээр сарын эцэст 14.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 524.1 (3.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.1 (38.6%) их наяд төгрөгөөр өссөн.

Төгрөгийн хадгаламжийн 88.6% буюу 13 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 11.4% буюу  1.7 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 122.3 тэрбум төгрөг буюу 2.8%-иар, өмнөх оны мөн үеэс 747.0 тэрбум төгрөг буюу 19.9%-иар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top