Хатан хаан Их Британийн Эрүүл мэндийн салбарт Жоржийн загалмай хүртээв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Их Британийн хатан хаан II Элизабет өнөөдөр Их Британийн Үндэсний эрүүл мэндийн системд (NHS) Жоржийн загалмай хүртээжээ. 73 жилийн өмнө байгуулагдсан Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны коронавирусний эсрэг тэмцлийг зохион байгуулахад гавьяа байгуулсан тул Их Британийн  Иргэний дээд шагналыг хүртээжээ. Энэ шагналыг Үндэсний эрүүл мэндийн системийн бүх үеийн ажилтнууд хүртэж байна гэж хатан хааны илгээлтэд дуржээ.

NHS тэргүүн Саймон Стивенсийн хэлснээр, эрүүл мэндийн салбарын бүх ажилтнууд болон олон зуун мянган сайн дурынхан цар тахлын өмнө сэтгэлийн тэнхээ, мэргэжлийн ур чадвар, бусдыг нигүүлсэх зэрэг эрхэм дээд чанар илэрхийлж, тэмцэж байна гэжээ.

Энэ нь 1940 хаан VI Жоржийн бий болгосон шагналыг хамт олон, байгууллагад хүртээж буй гурав дахь тохиолдол гэнэ. Үүнээс өмнө 1942 онд Мальтын ард түмэн, 1999 онд Олстерын хатан хааны цагдаагийн алба Жоржийн загалмайг хүртэж байжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.26) 2021 оны 07 сарын 05

шагналын үнэ цэнэ гэж энэ дээ

0  |  0
Top