Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 86 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснийхээ дараа Энэтхэгийн эмч нартай онлайн уулзалт хийлээ.
Уулзалт дээр Дээрхийн гэгээнтэн “Зүүд зөндөө итгэх юм бол би 110 наслана. Магадгүй 113 ч байж мэдэх юм. Урт удаан наслах нууц бол олон хүнтэй найрсаг хүндэтгэлтэй харилцаж, эерэг амьдрах явдал. Надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүнд баярлалаа. Энэ олон хүний мэндчилгээ намайг хүмүүст хэрэгтэй гэдгийг мэдрүүлж, урт удаан амьдрах хүсэл төрүүлдэг. Би өдөрт хэдэн цаг бясалгал хийж, энх амгалан байх зарчмыг даган мөрддөг. Энэ зарчим, бясалгал хүнийг эрүүл энх байлгаж, амьдралыг нь уртасгадаг юм” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Тангад төвдүүд хэд насалдаг юм бол? Энэ хүн тэгэж л насалан шүү дээ
энэ ХҮН нас барах бол ХАЙР ЭНЭРЭЛ энэ дэлхийгээс ЯВНА дараа нь жинхэнэ галав юүлж эхэлж БАЙГАЛИЙГАМШИГ түйвээнэ ЗӨВ ДӨӨ хайр энэрэлийн БУРХАН ЭНЭ ХҮНИЙ БИЕЭР ДАМЖУУЛЖ дэлхийг ориж чадахгүй байгаа ЮМ ДАЛАЙ ЛАМ ГЭДЭГ алдар цол БОЛ МОНГОЛ ТӨРИЙН БИЙ БОЛГОСОН алдартай цол ЭНЭ НЬ МОНГОЛ ХЭРГТЭЙ ЮМ \n
Энэ хүнийг нас барсны дараа мунхагууд эрүүлээр сэтгэдэг болох болов уу? Шашин ,хар тамхи 2 адилхан гэдэг байхаа?