Төрийн алба хаагчдаас шалтгаалсан АЧААНЫ БӨӨГНӨРӨЛ цэгцэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.07.12) Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд  С.Амарсайхан танилцуулж, наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд мэдээлэл хийв. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.  

Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд, энэ асуудлаар баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг  үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө.  

Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. 

Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн энэ үеэр Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг дуулгалаа. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар тус комиссыг байгуулахаар болжээ.

Ерөнхий сайд "Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгаа" гэдгийг онцлов. 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(139.5.218.126) 2021 оны 07 сарын 20

Бага цалинтай ч хамаагүй төрийн албанд орох гэж хошуурдаг нь авилгал авч нууц орлоготой болох хүсэл юм. Яг л баасан дээр шавах ялаа мэт. Төрийн албаныхан гэж ....

0  |  0
gg(192.82.74.197) 2021 оны 07 сарын 16

achaa baraa haana orj ireed bainaa yu ch alga

0  |  0
иргэн(202.126.89.248) 2021 оны 07 сарын 17

кккк.төрийн албан хаагчдаас болж хүндрэл учирсан, очер дараалал үүссэн юм Замын-Үүдэд угаасаа байгаагүй л дээ. Угаасаа л БНХАУ-ын машин таталтаас 100% хараат байгаа нь үнэн. Тэрийг хэн нь ч шийдээгүй байгаа ба одоогоор монгол талаас хэн ч шийдэж чадахгүй. Баяр наадмын өдрүүдээр хилээр орсон ачаа бараагаа оруулдаг байсан нь өмнө нь ч байсан л зүйл

1  |  0
Tuushin company-d!(103.229.122.191) 2021 оны 07 сарын 15

Yamar humuusiin achaa sar bolood ireed bainaa! Tuushin company-r achaagaa avah gd Ereen deer manai achaa 3 sar garan boljiin... odoo uursduu unaagaa olood avuul av... 60-70,000 yuan gd ... yaj business hiinee... uls oron dampuurlaa shdee!!!! Eshul ene Tuushin hudlaa yariad bnauu!!! Yostoi oilgohgui bn... Naashaa achaa garaad bgan bishuu iim medee TV-geer yavjiin geheer yostoi hudlaa shu l gd bhiin. Tuushin company yostoi dampuu gazar bainaaa... uneheeriin heleh ug oldohgui bn... araachdee... ochert baigaa l gd bhiin... ene baidlaaraa hezee baraagaa avahaa medehgui l bn! 4 sar bolloo shdee

0  |  0
Зочин(192.82.72.186) 2021 оны 07 сарын 15

Зөв шүү. Хүн нэг газраа их удахаар хууль бус юманд орох гээд байдаг тал байдаг.

1  |  0
zochin(66.181.161.102) 2021 оны 07 сарын 15

Manai achaa law zamin uu deer orj ireed 1 sar bolson sayhan irlee. Vagonoor tataj awna gedeg ni zow baina

3  |  0
Иргэн(202.126.89.252) 2021 оны 07 сарын 16

Энэ ёстой худлаа мэдээлэл байна 1-р хил гааль амарч бна 2-р бараа татаж чадахгүй болсон явдал 100% Хятадаас хамааралтай байгааг,бас дээрээс нь бас манай ковид-19 байдал тархалт их байгаатай холбоотой хятад улс хилээр нэвтрүүлэх машины тоо хязгаарлалтай байгаа нь гол шалтгаан эндээс болоод хэдэн бор жолооч үнэ өслөө гэж яриад бас худлаа яриад байна ачаа барааны өсгөх бууруулахыг урд хятадууд л мэддэг болоод нэлээд хэдэн жил болж байгааг мэддэг болоосой

4  |  0
Гэрэл(39.7.230.103) 2021 оны 07 сарын 15

Олон хоног хүлээсэн ачаа өчигдөр орой ирсэн бна. Баярлалаа

1  |  0
irgen(66.181.161.74) 2021 оны 07 сарын 15

yagaad hud medee oruulaad bn da 3.31 nii container orj ireegui bn

2  |  0
Zochin(66.181.178.25) 2021 оны 07 сарын 14

Heden bor tsereguud mini l ochij jyrmand ni oryylsan baih shu. Iluu hol hodolgoonuudiig tsegtsleed ireheer l bolood yawtsan da kk

1  |  0
ЗамынҮүдийн иргэн(66.181.161.16) 2021 оны 07 сарын 16

Яг хэвээрээ бна яг энэ цагт

1  |  0
Баатар (202.55.188.94) 2021 оны 07 сарын 14

Зарим нөхдүүд урдуур хойгуур орох гэж өөрсдөө авилага танил тал гээд л гүйж явдагшүү дээ ,ядаж өөрсдөө хяналттай шударга байх хэрэгтэй шүү дээ

1  |  0
Цэцгээ(202.126.89.168) 2021 оны 07 сарын 15

Албан тушаалтнуудаа л сайн хольж соль хүн нэг газраа удаан байхаар танил талын хүрээ их болж эрх мэдэл нь тэлдэг тиймээс л

1  |  1
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 15

Төрийн эрх мэдэлтнүүдээс шалтгаалсан ядуусын бөөгнөрлийг одоо шийдэх цаг болсон. Сү. Батболдтонгууд аа.

2  |  0
Иргэн(66.181.161.51) 2021 оны 07 сарын 15

Энэ сда шиг авилгал замын үүдэд хэзээч арилахгүй ээ улам л цэцэглэнэ

2  |  1
(64.119.18.239) 2021 оны 07 сарын 15

ПОПын хаан нь худлаа яриад байна уу, ХМА нь худлаа мэдээлэл гаргаад байна уу???

2  |  1
Хилчин(202.9.41.32) 2021 оны 07 сарын 16

Хил хаалттай байхад яаж цэгцлэх юм. Шоу хийж хүмүүсийн амьдралаар тоглох юм уу.

9  |  0
Иргэн(202.126.90.19) 2021 оны 07 сарын 15

Цэгцэрсэний ур дун нь машины цуваа алга болсоноор биш Эрээнээс орж ирдэг барааны унэ буурсанаар хэмжигдэнэ гэдгийг Оюун-Эрдэнэ, Нямбаатар 2 мэддэг л байгаа даа.

8  |  1
Иргэн(64.119.23.84) 2021 оны 07 сарын 15

Худлаа мэдээ байна. Хил гааль амарч байхад амь ороод цэгцэрчихдэг нь хаашаа байдаг юм бэ. Тодорхойгүй юм бичихээ болих хэрэгтэй шүү.

6  |  0
Иргэн(202.9.46.34) 2021 оны 07 сарын 13

Ариутгалын төхөөрөмжөө хийсэн юм байх даа . Хийгээгүй гуйлагчин царайлах бий дээ.

1  |  0
DR. UROLOGIST(41.231.5.35) 2021 оны 07 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n

0  |  10
Top