Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ.
Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Энэ нь эмэгтэй тамирчид Монголын багийн 60 орчим хувийг бүрдүүлж байна гэсэн үг.
Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нөлөөлжээ.
Түүхийн хуудас сөхвөл, Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ.
1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.
Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.
Токио-1964
Мехико-1968
Мюнхен-1972
Монреал-1976
Москва-1980
Сөүл-1988
Барселона-1992
Атланта-1996
Сидней-2000
Афин-2004
Бээжин-2008
Лондон-2012
Рио-2016
Токио-2020
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл ( 5 )
Манай 3х3 эмэгтэй баг бол энэ Олимпийн хамгийн муу баг нь л даа, нэг ч бөмбөг хийж чадахгүй бүгдэд нь хожигдоход би лав гайхахгүй, бараг тэгэх нь ч тодорхой байгаа шүү, тэгээд яг үнэнийг нь хэлчихээр хуцаад байв боловсролгүй Хүкүүдээ!
Эрэгтэйгээ орхигдуулсан улс устах цондон гэдэг дээ ондоо юу хэлэх вэ?Эрчvvд Монголын тусгаар тогтнолын баталгаа харамсалтай нь тэд хаалганы цаана хаягджээ гэж
Энэ 4 охин эх орныхоо нэрийг дуурсгах маягтай харагдаж байна амжилт хүсье.
Залуучууддаа анхаарал хандуулдаггүй, дэмждэггүй нь харагдаж байна. Сургуулиас гадуурх сургалт, хөгжлийн тал дандаа охидууд давамгайлсан байдаг. Эрэгтэй хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилдээ анхаарахгүй бол болохоо байлаа.
Мундаг,амжилт