Гадаад, дотоод эдийн засгийн орчин сайжирч, эдийн засаг сэргэх хүлээлт хэвээр байгаа боловч коронавирусний дотоод тархалт буурахгүй байгаа нь эдийн засагт томоохон эрсдэл болсоор байгааг Төв банкнаас сүүлд гаргасан инфляцын тайланд тодотгожээ.
Эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн шалтгаантайгаар үнэ алгуур өсөх боловч инфляцын төсөөллийн томоохон хэсгийг нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй нөлөө эзлэхээр байна.
Нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн голлох нөлөөгөөр инфляц нэмэгдэх хандлага ирэх улирлуудад үргэлжлэхээр байна. 2021 оны тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотод 6.7 хувьд хүрч нэмэгдэхэд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс голлон нөлөөллөө. Тодруулбал,
ЕРӨНХИЙ ИНФЛЯЦ БОЛОН УЛИРЛЫН, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИНЖТЭЙ
БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨСӨЛТ
Эдгээр хүчин зүйлсийн нөлөө 2021 онд инфляцын төсөөллийн томоохон хэсгийг бүрдүүлэхээр байна.
Инфляц суурь төсөөллөөр 2021 оны эцэст төв банкны зорилтын дээд интервал (6%+2%)-д хүрч байгаа ч энэ нь зөвхөн хоёр улирал үргэлжлэх бөгөөд үүнд өмнөх онд сайжруулсан түлш хямдруулсан суурь нөлөө голлон нөлөөлөхөөр байна. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжлийг даган алгуур нэмэгдэж, 2022-2023 онуудад инфляц зорилтот түвшний орчимд хадгалагдах тооцоололтой байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Төр засагт огтоос буруугүй ээ. Мах,бинзен шатахуун буруутай. Нямбаатараа энэ буруутанг цээрлүүлж хуулийн харицлага тооцно байгаа ха ха ха
Zun bolchood bhad mahnii une yagaad buurdagguim be.