Инфляц өмнөх оны эцсээс 7 хувиар ӨСЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос  танилцууллаа. /2021.07.21/

Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. Тэрбээр  "Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц улсын хэмжээнд 2021 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 7 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн"  гэлээ. Инфляцын өсөлтийн 3.6 нэгж буюу 55 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс хамаарсан гэж тайлбарлалаа.

Тодотгоход, инфляц тэрдундаа хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хөндсөн "13 жилийн өмнөх 33%-ийн инфляцтай дахин нүүр тулахгүйн тулд БЭЛТГЭЛЭЭ ХАНГА" гэсэн мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top