204.209 ажлын байрыг ХАМГААЛЖ ЧАДСАН гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" хэрэгжиж эхэлснээс хойш долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээлд 22,661 зээлдэгч хамрагдаж 1,7 их наяд төгрөгийн зээл авсан бол Монголбанкны репо санхүүжилтийн зээлийн хөтөлбөрт 2645 зээлдэгч хамрагдаж 593 тэрбум төгрөгийн зээл авсан.

Харин ипотекийн 6 хувийн зээлд 6,917 өрх хамрагдаж 512 тэрбум төгрөгийн зээл авч барилгын салбарт 86,6 мянган ажлын байр хадгалагдсан.  Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлд 19,737 зээлдэгч хамрагдаж 309 тэрбум төгрөгийн зээл авснаар, одоогийн байдлаар нийт  204,209 ажлын байрыг хамгаалж чадсан гэж Сангийн сайд мэдэгдээд байна. 10 их наядын цогц төлөвлөгөөний биелэлт 70 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн юм.

Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй. Харин  импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top