Манай улс дотооддоо ковидын тархалтыг алдсанаас хойш уул уурхайн экспортод бодит эрсдэл үүссэн. Ковидын тархалтаас үүдэн БНХАУ өнгөрсөн гуравдугаар сараас хойш манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүний татан авалт хийхдээ тун болгоомжтой хандаж буй.
Тэгвэл БНХАУ-ын зах зээлд Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт буурсан үед үүсэж буй хомсдолын тодорхой хэсгийг АНУ өндөр үнэтэй нүүрс нийлүүлэн, нөхөж буй аж.
2021 оны долоодугаар сарын 16-ны Кеплерийн каргоны мэдээллээр коксжих нүүрс давамгайлсан 570 мянган тонн нүүрс БНХАУ руу ачигджээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын эхээр 310 мянган тонн нүүрс БНХАУ руу ачиж байсан нь түүхэн дэх хамгийн өндөр хэмжээгээр бүртгэгдэж байжээ. Тэгвэл сүүлийн ачилтын хэмжээ нь үүнээс 84 хувиар өссөн дүн болж байна.
Зургаадугаар сард АНУ-аас 740 мянган тонн нүүрс БНХАУ руу экспортолсон бол энэ сарын нэгтгэсэн дүнгээр 9.5 хувиар өсөж 810 мянган тоннд хүрэх тооцоотой байна.
Сануулахад, БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг уян хатан байдлаар зохицуулах, “Ногоон гарц”-ын хэрэгжилтийг хангаж, аль аль талдаа харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 27-нд тус улсад хийсэн айлчлалынхаа үеэр илэрхийлсэн гэсэн мэдээллийг албаныхан өгч буй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Х. БАТТУЛГЫН БАЛАГААР МОНГОЛ УЛС ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДЛАА
Нүүрсээ хятадад гууж зараад байхдаа яадаг юм. Японд зараачээ бас өмнөд солонгост ч зарж болноо. Тийм биздээ Оюун-Эрдэнэ ээ. Мэдээж эх орохнч Хүүк ч дэмжинээ