ЦАГ АГААР: Зарим нутгаар бороо, нойтон цас орно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 05

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top