ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Өнөөдөр 2021.09.08. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 06 цаг 20 минутад мандлаа, 19 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр. Мөн Олон улсын бичиг үсгийн өдөр. Улс орнуудаас Пакистан, Мальтад Ялалтын өдөр, Хойд Македонд Тусгаар тогтнолын, Орост Бородиногийн тулааны өдөр.

Энэ өдөр Германы жүжигчин Томас Кречманн, Америкийн жүжигчин Дэвид Аркетт, Их Британийн жүжигчин, Эммигийн шагналт Мартин Фримен, Унгарын шатарчин Петер Леко, Америкийн дуучин Пинк, Португалын хөлбөмбөгч Жоау Моутинью зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1914 оны энэ өдөр Хиагт хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхэлжээ. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945: Америкийн цэргүүд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт нэвтрэв.

1952: Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийн анхны хэвлэлт гарчээ.

1991: Македон улс тусгаар тогтнов.

2000: Албани Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.

2009: Казахстанд Ми-8 нисдэг тэрэг сүйрч, 10 цэргийн алба хаагч амь үрэгджээ.

2009: Black Eyed Peas хамтлагийн тоглолтын үеэр үзэгчид хамгийн том флашмоб хийж, Гиннессийн амжилтын номд бичигдэв. Флашмобд 21 мянга орчим хүн оролцжээ.

2011: Туринд Ювентус Стэдиум хөлбөмбөгийн цэнгэлдэх нээгджээ.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно.

Тухайн өдөр гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу. Эл өдөр хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, дайнд ялах, дайсан дарах, номхотгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, нууц зөвлөгөөн хийхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top