Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл  /2021.09.07/ хуралджээ.  Хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцжээ.

Энэ удаагийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах тухай хоёр асуудлыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцсон байна.

СТБЗ-ийн гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжихээ илэрхийллээ гэж Төв банкнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top