ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Өнөөдөр 2021.09.11. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 06 цаг 24 минутад мандлаа, 19 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Эх орончдын өдөр буюу 2001 оны энэ өдөр Нью-Йорк, Вашингтонд болсон халдлагаар амиа алдагсдыг дурсах өдөр тохиож байна. Мөн Аргентинд өнөөдөр Үндэсний багш нарын өдөр бол Этиопт Шинэ он эхэлсний баярын өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Брайан Де Пальма, алдартай дижей, дуучин Моби, Германы хөлбөмбөгч Франц Беккенбауэр, Польшийн жүжигчин Эва Шикульская, Оросын жүжигчин Фёдор Добронравов, Украины хөгжмийн зохиолч Виктория Полевая, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Оросын дуучин Лада Дэнс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962 оны энэ өдөр «Битлз» хамтлаг анхны сингл «Love Me Do/P.S I Love You»-гаа бичүүлж дуусжээ.

1973 оны энэ өдөр Чилид төрийн эргэлт болов. Тус улсын Ерөнхийлөгч Альенде амиа хорложээ.

1986 оны энэ өдөр Польшт улс төрийн хэрэгтнүүдийг бүгдийг нь суллав.

1988 оны энэ өдөр Эстонд эстон хэлийг төрийн хэлээр зарлажээ.

1997 оны энэ өдөр бүх нийтийн санал хураалтаар Шотландын иргэдийн дийлэнх нь Лондоноос хараат бус парламент байгуулахыг дэмжив.

2001 оны энэ өдөр Дэлхийн худалдааны төв болон Пентагонд террорист халдлага болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top