П.Батсайхан: Төр богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаж байна

2021 оны 09 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2021.09.13/ Төрийн ордонд болж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцсон буй юм. Энэ үеэр Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан дараах байрь суурийг илэрхийллээ.


 

Тэрбээр "Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчилж, тахлын дараа дэлхий хоёр хуваагдахаар хэмжээнд хүрлээ. Цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг бидний өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хувийн хэвшил хамтдаа хийх ёстой.

Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр, тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно.

Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхын санаа бодол гэж андуурч байна.

Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна" хэмээв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ж(172.69.252.142) 2021 оны 09 сарын 14

Яг үнэн ийм архи үйлдвэрлэж хүмүүсийг хордуулдаг ийм нөхдий хурал цуглаанд бүү оролцуул улсад юу бүтээж бгаа юм

0  |  0
Үнэн(172.69.252.136) 2021 оны 09 сарын 13

Бүтээгдэхүүнээрээ ард түмнийг хордуулдаг архины үйлдвэрийн эздийг элдэв хурал цуглаанд урихаа болих хэрэгтэй. Бохир бизнес хийдэг Батсайхан мэт нь барууны хар тамхины мафийн боссуудаас ялгаагүй. Тэнд ард түмэн хар тамхи, архи, тамхи зэргийг үйлдвэрлэдэг хүмүүсийг жигшин буруутгадаг. Манайд харин ийм хогнууд том бизнесмэн гэгдэж манддаг нь ичмээр.

0  |  0
Top