ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Өнөөдөр 2021.09.14. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 06 цаг 28 минутад мандлаа, 19 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Төрийн далбааны өдөр, Мексикт Чьяпас муж үүсэн байгуулагдсан өдөр, Никарагуад Сан-Хасинтогийн тулааны ялалтын ойн өдөр.

Энэ өдөр их зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Францын биатлонч Мартен Фуркад, Японы дуучин Мияви, АНУ-ын дуучин, жүжигчин Эшли Робертс, ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев, Норвегийн А-Ха хамтлагийн дуучин Мортен Харкет, Хорватын хөлбөмбөгч Ивица Олич зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1756: Хошой чин ван, эфү Санзайдорж Манжийн хаанд өргөсөн айлтгалдаа Чингүнжавыг шууд баривчилж болохгүй гэж мэдэгдэж байжээ.

1812: Наполеоны цэрэг Москва руу оржээ.

1867: Карл Марксын “Капитал” зохиолын эхний боть хэвлэлтээс гарчээ.

1929: Украины хөлбөмбөгийн “Динамо Киев” баг анхны олон улсын тоглолтоо хийв.

1960: Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК байгуулагдаж, Ирак, Иран, Кувейт, Саудын Араб, Венесуэл улсууд элсжээ.

2002: Вьетнамын Ханойд 6.5 метр өндөр, 30 тонн жинтэй Буддын хөшөөг босгов.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top