ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Өнөөдөр 2021.09.16. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандлаа, 19 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр. Улс орнуудаас Папуа Шинэ Гвинейд Тусгаар тогтнолын, Малайзад Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Микки Рурк, илбэчин Дэвид Копперфильд, жүжигчин Женнифер Тилли, Ава Аддамс, Мэйделин Зима, Ричард Маркс, Ник Жонас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1959: Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Алжирын ард иргэдэд Францаас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг санал болгожээ.

1975: Папуа Шинэ Гвиней Австралиас тусгаар тогтнов.

1983: Жүжигчин Арнольд Шварценеггер Америкийн иргэншил авчээ.

1987: Озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколыг баталсан байна.

1998: “Парисын дахь эхийн сүм” мюзикл гарчээ.

1999: Оросын Ростов мужид орон сууцны барилгад гал гарч, 19 хүн амиа алдан, 200 гаруй хүн шархаджээ.

Өнөөдөр сарын цээр өдөр тул үс засуулахад тохиромжгүй.

Өдрийн сайн цаг нь туулай, хонь, тахиа, бар. Хол газар явагсад  баруун хойд зүгт мөрөө гаргаарай. Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, хонь, луу, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top